Бүтэц зохион байгуулалт

  • PDFХэвлэхИ-мэйл

Сүхбаатар аймгийн

Стандартчилал, Хэмжилзүйн хэлтсийн

танилцуулга

Стандарт, хэмжилзүйн хэлтэс нь Сүхбаатар аймагт бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, хэмжүүр хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, шалгалт тохируулгыг хийдэг төрийн байгуулллага юм.

 

Бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа

Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс нь 2009 оны 1 сарын 14-ээс эхлэн засгийн газрын 67-р тогтоолоор Стандартчилал хэмжилзүйн хэлтэс болон өөрчлөгдсөн. Одоогоор Дарга - 1, Ахлах мэргэжилтэн/Баталгаажуулалтын шинжээч-1, Улсын шалгагч-2, Салбар сангийн мэргэжилтэн-1 нябо-1, бичиг хэрэг, хүний нөөцийн ажилтан-1, Жолооч-1, үйлчлэгч-1  гэсэн 9 орон тоотойгоор үйл ажиллгаагаа явуулж байна.

Манай хэлтэс нь:

            1. Стандартчилал, тохирлын үнэлгээ, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний  чанарын баталгаажуулалт.

2. Хэмжүүр хэмжих хэрэгслийн баталгаажуулалт

3. Стандартын салбар сангийн үйлчилгээ, сургалт арга зүйн зөвлөгөө өгөх

4. Сорьцын хяналт гэсэн үндсэн дөрвөнчиглэлээр ажиллана.

Үүнд:

-   Стандартчилал, тохирлын үнэлгээ, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний  чанарын баталгаажуулалтанд аж ахуйн нэгжийн экспортын бүтээгдэхүүн болон дотоодын бүтээгдэхүүн / гурил, гурилан бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн цайрын баяжмал, хүрэн нүүрс /, үйлчилгээг / зоогийн газарбаар, хүнсний дэлгүүр, зочид буудал жуулчны бааз, үсчин, халуун ус, саун, гоо сайхны газар, / тохирлын үнэлгээнд хамруулж стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Тохирлын гэрчилгээ” олгож үйлчилнэ.

- Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтад худалдаа үйлчилгээний тооцоонд ашиглагдаж байгаа механик хэмжих хэрэгсэл, туухай, айл өрх болон аж ахуйн нэгж, байгууллагад ашиглагдаж байгаа 1 ба 3 фазын цахилгаан тоолуурууд, хий шингэний хэмжих хэрэгсэл, ШТСтанцуудад ашиглагдаж байгаа түгээгүүр, мерник, сүмбэнметр, денсиметр мөн архины үйлдвэрт ашиглагдаж байгаа хэмжих хэрэгслүүд, эмнэлэгийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа цусны даралтын аппарат, айл өрх, аж ахуй нэгж, байгууллагын халуун хүйтэн усны тоолуур зэрэгтбаталгаажуулалтыг хийж гүйцэтгэнэ.

- Стандартын салбар сангаар аж ахуйн нэгж, иргэдэд үйлчлэх, стандарт боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгөх, заавал мөрдөх улсын стандартыг мөрдүүлэх, стандартаар үйлчлэх, стандартыг сурталчилах, сургалт семинарь зохиох зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

- Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж үнэт эдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж  ахуй нэгж, иргэнийн үнэт эдлэлд хяналт тавих сорьцын тэмдэгийн талаар ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх

 

 

 

Үйлчилгээний сэтгэл ханамж хэр байна вэ?

Хангалттай - 19.6%
Дунд зэрэг - 7.6%
Хангалтгүй - 56.5%

Нийт санал: 92
The voting for this poll has ended on: 21 7-р сар 2018 - 01:34

Холбоо барих мэдээлэл

Хаяг: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 7-р баг Стандарт, хэмжилзүйн хэлтсийн байр.

Утас: 70518664

И-мэйл:   sukhbaatar@masm.gov.mn

 

HomeТанилцуулгаБүтэц зохион байгуулалт