Түүхэн замнал

Сүхбаатар аймгийн Стандарт, Хэмжилзүйн хэлтсийн түүхэн замнал

  • PDFХэвлэхИ-мэйл

Манай байгууллага нь  1972 онд орон тооны бус чанарын комисс нэртэйгээр анх байгуулагдсанаар тус хэлтсийн суурь тавигдсан.  Анх байгуулагдах үедээ хэлтсийн дарга, мэргэжилтэн гэсэн 2 орон тоотойгоор аймгийн хэмжээнд үнэ, стандарт, технологийн горимын мөрдөлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавих, бүтээгдэхүүний ажил, үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх, төр, захиргааны тогтоол шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэйгээр ажиллаж байсан. 1980 онд 14 сум, САА, Тэжээлийн аж ахуйнууд, үйлдвэр аж ахуйн газруудад чанар шалгагч, орон тооны чанарын хянан байцаах албад ажиллаж байв.

1986 онд Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 70 дугаар захирамжаар Үнэ, чанарын хэлтсийн харъяанд хүнс, ХАА-н бүтээгдэхүүний экспертиз лаборатори инженер сорилтын лаборант, сахиул-үйлчлэгч гэсэн 4 орон тоотойгоор байгуулагдан ажилласан. СнЗийн 1998 оны 88 дугаар тогтоолоор тус хэлтсийн хүнс, ХАА-н бүтээгдэхүүний экспертиз лабораторитой нэгтгэн аймгийн Стандарт, чанарын хяналтын хэлтэс болгон зохион байгуулсан. Энэ тогтоолоор тус хэлтэс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Улсын стандартын газарт давхар харъяалагдах болсон. Тус хэлтэс нь дарга, мэргэжилтэн, ахлах инженер, сорилтын инженер, лаборант, үйлчлэгч-сахиул гэсэн 6 орон тоотой ажиллаж байсан. Өөрчлөлт шинэчлэлтийн дагуу стандарт, чанарын холбогдолтой үзлэг шалгалтыг бие даан гүйцэтгэх болсноор 1989 онд 13 сум, САА-н цөцгийн тос, ямааны ноолуур, тэмээ, хонины ноос, арьс шир, өлөн гэдэс, тарваганы арьс зэрэг МАА-н бүтээгдэхүүнд улсын аттестатчиллыг орон нутагтаа явуулж дүнг нь Улсын стандартын газрын коллегийн хуралд оруулж шийдвэрлүүлж байсан.

Энэ аттестатчиллаар тэмээний ноос, ямааны ноолуур чанарын нэгдүгээр ангид орж, (тэр үеийн мөнгөний ханшаар) жил тутам 100 гаруй мянган төгрөгийн нэмэгдэл ашгийг аймаг авдаг байлаа. Мөн 9 аж үйлдвэрийн 105 нэрийн 16.2 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг аттестатчилахад нэгдүгээр ангид 10 нэрийн 1309.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн чанарын дээд ангид орж байв. 1990 онд тус хэлтсийн дээд байгууллага нь БНМАУ-ын Үндэсний хөгжлийн газар болж, тус газрын 1990 оны 11 дүгээр сарын 44 дүгээр тушаалаар аймгийн Стандарт, чанарын хяналтын хэлтсийг Техникийн дэвшил, стандартчиллын хэлтэс болгон өөрчилж, хэлтсийн мэдэлд хэмжилзүйн шалгагч, засварчин гэсэн 2 орон тоо нэмж ажиллуулж байсан. Анх хэмжилзүйд механик хэмжлийн нэг лабораторитой байсан бол 1991-1995 онуудад хий шингэний, цахилгааны, даралтын зэрэг 4 лабораторитой болсон. 2009 оны 1 сарын 14-ээс эхлэн засгийн газрын 67-р тогтоолоор Стандартчилал хэмжилзүйн хэлтэс болон өөрчлөгдсөн Одоо жилдээ цахилгаан хэмжих хэрэгслүүр, химй шингэний хэмжих хэрэгсэл, цахилгаан тоолуур, усны тоолуур, цусны даралтын аппарат зэрэг 3000-5000 орчим хэмжих хэрэгслийг баталгаажуулж байна.
Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ Баталгаажуулалтын чиглэлээр орон нутагт үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүн, зоогийн газар, дэлгүүр, зочид буудал, жуулчны бааз, үсчин, халуун ус, саун, гоо сайхны газар, экспортонд гарч байгаа цайрын баяжмал, нүүрс зэрэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд баталгаажуулалт хийж байна.

Үйлчилгээний сэтгэл ханамж хэр байна вэ?

Хангалттай - 19.6%
Дунд зэрэг - 7.6%
Хангалтгүй - 56.5%

Нийт санал: 92
The voting for this poll has ended on: 21 7-р сар 2018 - 01:34

Холбоо барих мэдээлэл

Хаяг: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 7-р баг Стандарт, хэмжилзүйн хэлтсийн байр.

Утас: 70518664

И-мэйл:   sukhbaatar@masm.gov.mn

 

HomeТанилцуулгаТүүхэн замнал